Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-05-2019, 02:22   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Шүүхийн ахмад шүүгчид шүүхийн үйл ажиллагааг сурталчлах үйлсэд оролцож байна

 

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхийн үйл ажиллагааг иргэдэд өргөнөөр сурталчлах ажлыг Шүүхийн Ахмадын Холбооны Ховд аймаг дахь салбартай хамтран ажиллах Ажлын төлөвлөгөөний дагуу оны эхнээс тодорхой ажлуудыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.


Ховд аймгийн шүүхэд Ардын хэсгийн шүүхийн шүүгч, шүүхэд нарийн бичгийн даргаар олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан, шүүхийн ахмад шүүгч Сэгчингийн Долгорсүрэн Ховд аймгийн Жаргалант сумын эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд, гэртээ үр хүүхдээ асран хүмүүжүүлж, тэр бүр шүүхийн талаархи мэдээ, мэдээлэл авч чаддаггүй нийгмийн хэсэгт зориулсан хуулийн анхан шатны сургалт, мэдээ, мэдээллийг зорилтот бүлгийн зарим иргэдэд хүргэх ажлыг шүүхийн Тамгын газартай хамтран, хийж байна.


Ахмад шүүгч С.Долгорсүрэн нийгмийн зорилтот бүлэгт тодорхой сэдвүүдээр сургалт, мэдээлэл өгөхийн зэрэгцээ, иргэдийн хуульд заасан эрх, үүрэг, шүүхэд мэдүүлэх эрх, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах, эрхээ хэрхэн хамгуулуулах зэрэг сэдвүүдээр иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны мэдлэг, мэдээлэл олгох ажлыг амжилттай зохион байгуулж байгаад талархалтай байна.

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 99  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930