Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-05-2019, 02:23   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна


Хэлэлцүүлэг зохион байгуулж, хамтран ажиллах

санамж бичигт гарын үсэг зурлаа


 

Монгол Улсын Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.10-т заасан "Шүүгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн статистик мэдээлэлд хяналт тавьж, холбогдох байгууллагад шаардлага тавих”, Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 5.2.4-т заасан "Тамгын газар нь шүүхийн шийдвэр болон мэдэгдэх хуудсыг холбогдох байгууллага, иргэнд хүргэх, шүүгчээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн статистик мэдээлэлд хяналт тавих, холбогдох байгууллагад шаардлага тавих ажлыг зохион байгуулах” гэж тус тус заасан хууль болон журмын хэрэгжилтийг хангаж ажиллах, хамтын ажиллагааг сайжруулах ажлын хүрээнд Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар, Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хамтран уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Хэлэлцүүлэгт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Баттогтох, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ням, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Тунгалаг, Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Одонзул, Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин, Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Б.Ууганбаатар, Завхан аймгийн Прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Ц.Эрдэнэтуяа, шийдвэр гүйцэтгэгч Ч.Энхбаяр, Х.Бадам, Ц.Дайриймаа болон шүүгчийн туслахууд оролцлоо.


Тус уулзалтаар эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүх, эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч нар болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Ч.Энхбаяр, аймгийн прокурорын газрын ахлах прокурор Ц.Эрдэнэтуяа нар шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэр, шийтгэх тогтоол, захирамжид бичигдсэн гүйцэтгэх хуудсыг биелүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах асуудлууд зэрэг сэдвээр харилцан мэдээлэл хийж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааг уялдуулж ажиллах, өнөөгийн тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.


Хэлэлцүүлгийн дараа Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин, Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Б.Ууганбаатар нар хоёр байгууллага хоорондын "Хамтран ажиллах санамж бичиг”-ийг байгуулж гарын үсэг зурлаа.

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 109  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930