Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
31-05-2019, 10:45   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газар мэдээлж байна

 

Сургалт зохион байгууллаа


Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Ариунзориг нь 2019 оны 05 сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд зохион байгуулагдсан "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдэвт бүсийн зөвлөгөөнд оролцлоо.


Зөвлөгөөний үеэр 2019 онд Хэнтий аймгийн Баямөнх сумаас сонгогдсон 13 иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгууллаа. Сургалтыг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Ариунзориг "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах журам”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн программ”, сэдвүүдээр сургалт орж "Шүүхийн цахим зөвлөх”-ийг хэрхэн ашиглах талаарх зааварчилгааг тус тус өгч ажиллаа.

 






Нийтэлсэн zolboo   Үзсэн: 118  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031