Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-12-2014, 14:17   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагууд Үнэлгээний багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар Олон Улсын Эрх зүйн хөгжлийн байгууллагын "Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төсөл”-ийн удирдагч Карлос Эскудеро, уг төслийг үр дүнг үнэлэх Үнэлгээний багийн ахлах зөвлөх Хорхе Вивар, зөвлөх Ж. Хунан нарыг 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын үеэр ноён Н.Лүндэндорж "Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төсөл”-ийн хүрээнд хийгдсэн сургалт багш нар нь сайн бэлтгэгдсэн, зохион байгуулалт сайтай болж өнгөрснийг онцлон тэмдэглээд, зөв арга зүйгээр сургалтад хамрагдсан шүүгчдээс судалгаа авах, шүүхийн шийдвэрийг үнэлэх, Монгол Улсын онцлог байдлыг харгалзан үзэх нь төслийг үнэлэх ажилд ач холбогдолтой болохыг зөвлөлөө.




 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 973  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031