Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
31-05-2019, 11:19   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас зохион байгуулсан хамтарсан зөвлөгөөнд оролцлоо


Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр "Эрүүгийн хэрэг болон Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал” сэдвийн хүрээнд тус дүүргийн хуулийн байгууллагуудын дунд зөвлөгөөн зохион байгуулсан ба тус зөвлөгөөнөөр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавигдах прокурорын хяналт, хэрэг, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцаж учирч буй хүндрэл, бэрхшээл, алдаа, зөрчил тэдгээрийг таслан зогсоох мөрдөн шалгах ажиллагааг шуурхай үндэслэлтэй явуулах, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хуулийн зөв хэрэглээг хэвшүүлэх зэрэг асуудлаар хэлэлцсэн үр дүнтэй зөвлөгөөн боллоо.


 

Тус зөвлөгөөнд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар, Налайх, Багахангай дүүргүүд дэх Цагдаагийн хэлтсүүд, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шинжилгээний хэсэг зэрэг албан байгууллагууд оролцлоо.




 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 291  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031