Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
31-05-2019, 11:05   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Багахангай дүүрэгт “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа


Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр "Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг Багахангай дүүргийн Соёлын төв ордонд зохион байгууллаа.

Багахангай дүүрэгт “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа

 

Тус нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баясгалан, Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Гүнзаяабаяр, мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Хүслэн, шүүгчийн туслах М.Энхчимэг, Э.Алтанцэцэг, Э.Ихэрбаяр, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Г.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж, Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Гүнзаяабаяр шүүхийн бүтэц, зохион байгуулалт, Багахангай дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар улирлын шүүн таслах ажиллагааны товч мэдээллийг иргэдэд танилцуулж, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Г.Оюун-Эрдэнэ нар эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг үзүүлж, шүүгчийн туслахууд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг газар дээр нь хүлээн авч, зөвлөгөө, мэдээлэл өгч, гарын авлага, материалаар ханган ажиллаж шүүхийн үйлчилгээг шуурхай хүргэлээ.

Багахангай дүүрэгт “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа

 

Мөн тус нээлттэй хаалганы өдөрлөгт Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын төлөөлөл хамтран оролцож иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авч ажилласан бөгөөд Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, Хорооны иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчид, Цагдаагийн хэлтсийн албан хаагчид шүүхийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, чирэгдэлгүй, шуурхай хүргэх, иргэдийг идэвхтэй оролцуулахад дэмжлэг үзүүлэн ажиллалаа.

Багахангай дүүрэгт “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа
Багахангай дүүрэгт “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа


 

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 208  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031