Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-06-2019, 02:47   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН ЗӨВӨЛГӨӨН БОЛЛОО.


   Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Аймгийн Хуулийн байгууллагуудын хамтарсан ээлжит зөвөлгөөнийг 2019.06.06-ны өдөр Аймгийн Хүүхэд, залуучуудын ордны хурлын Их Танхимд зохион байгуулан явууллаа.
  Хамтарсан зөвөлгөөнд Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, Аймгийн Прокурорын газрын прокурорууд, ажилтнууд, Цагдаагийн газрын мөрдөгчид, тасаг, албад, нэгжийн дарга нар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, алба, тасаг, нэгжийн дарга нар, Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээчид, ажилтан нар, Өмгөөлөлийн байгууллагын өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах, бусад хуульчид оролцож, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт, түүний хүрээнд гарч байгаа тулгамдсан болон хүндрэл, бэрхшээлтэй асуудал, хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хуулийн хэрэглээний талаархи нэг мөр ойлголт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг хэрхэн хангах, хамтран ажиллаж үр дүнгээ нэгтгэн, шийдвэрлэх арга замуудын талаар харилцан туршлага солилцож, ярилцлаа.
Хуулийн байгууллагын удирдлагуудын хүрээнд Ажлын хэсэг гаргаж, Хамтарсан зөвөлгөөнөөр хэлэлцсэн асуудлаар "Зөвлөмж”-ийн төсөл боловсруулж, санал авч, батлуулан, 2019.06.15-ны дотор батлуулан, хэрэгжүүлэн ажиллаж, үр дүнг тооцон, 2019 оны 3 дугаар улиралд багтаан, хэрэгжилтийн тайланг шүүхийн Тамгын газар нэгтгэн, 2019 оны 4 дүгээр улиралын Ээлжит Хамтарсан зөвөлгөөнд танилцуулахаар шийдвэрлэлээ.
Хамтарсан зөвөлгөөнийг үр дүнтэй зохион байгуулсанд хуулийн байгууллагуудаас шүүхийн Тамгын газар талархал илэрхийлж байлаа.








ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 94  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930