Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-06-2019, 00:00   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ 15 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН "ДУРСАМЖ ЯРИЛЦЛАГА” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 
Монгол улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 15 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс "15 жил 5 ажил” төлөвлөгөө баталж уг арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн "Дурсамж ярилцлага”-ын арга хэмжээнд Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж буй анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд болон урилгаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч асан С.Өлзийсайхан, шүүгчээр ажиллаж байсан Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг, болон шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян, өмгөөлөгч Д.Зулаа, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нар оролцлоо.
 
Уг арга хэмжээг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачлан шүүхийн тамгын газартай хамтран зохион байгуулсан бөгөөд тус шүүхэд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа үе үеийн төлөөллүүд оролцож ажиллаж байсан талаараа сургамжтай бас сонирхолтой сайхан түүх, үйл явдлуудынхаа талаар дурсан ярилцаж, ахмадынхаа сургаалыг сонссон сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө. Уг арга хэмжээний үеэр нийт шүүгч, ажилтнууддаа дурсгалын зүйл гардууллаа. Захиргааны хэргийн шүүхэд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа нийт шүүгч ажилтнууддаа Монгол улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 15 жилийн ойн баярын мэнд хүргэе.

 

 

 

 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 183  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930