Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-06-2019, 10:30   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

“Шүүхдээ өнгө нэмье” аян өрнүүллээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх Залуучуудын зөвлөлөөс өнгөрсөн амралтын өдрүүдэд "Шүүхдээ өнгө нэмье” аян өрнүүллээ. Аяны хүрээнд шүүхийн байрны гадна талбайд их цэвэрлэгээ хийж, цэцэрлэгжүүлж, хашааг будаж шүүхдээ өнгө нэмэн ажилласан юм. Уг ажил нь Залуучуудын зөвлөлөөс 2019 онд зохион байгуулж буй 4 дэх удаагийн ажил бөгөөд цаашдаа олон зүйлийг санаачилж, идэвх, зүтгэл гарган ажиллахыг хүсье.


“Шүүхдээ өнгө нэмье” аян өрнүүллээ“Шүүхдээ өнгө нэмье” аян өрнүүллээ
“Шүүхдээ өнгө нэмье” аян өрнүүллээ
“Шүүхдээ өнгө нэмье” аян өрнүүллээ

 


 
 
 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 107  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930