Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-06-2019, 10:56   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

“БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ БА ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

 "Шүүхийн дотоодын сургалт, практик судалгаа хариуцсан баг”-ийн төлөвлөгөөнд тусгагдсанаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек"Байгууллагын соёл ба хувь хүний хөгжил”сэдэвт сургалтыг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхийн байранд зохион байгууллаа.

 

“БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ БА ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Хувь хүний хүмүүжил нь байгууллагын болон нийгмийн хөгжилд нөлөөлөх үндэс суурь бөгөөд тухайн байгууллагын үйлчилгээний соёлыг бүрдүүлэх, хэвшүүлэхэд хүн бүрийн оролцоо, үйлдэл, эерэг, зөв хандлага мэдлэгээс илүү чухал хүчин зүйлс болохыг тодорхой жишээгээр тайлбарласан уг cургалтад шүүгч, шүүхийн ажилтнууд идэвхтэй оролцжээ.

Ерөнхий шүүгчээс шүүгч, ажилтнуудаас тус байгууллагад тогтсон соёлын хэв шинжүүдийн талаар урьдчилж авсан санал асуулгын дүнг сургалтын үеэр танилцуулж, харилцан ярилцлага өрнүүлсэн нь байгууллагын зөв соёлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон байна.


ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 52  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930