Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-06-2019, 10:58   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

“ЗӨВ БИЧИХ УЧИГ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

"Шүүхийн практик судлах, дотоодын сургалт хариуцсан баг”-ийн төлөвлөгөөнд тусгасны дагуу шүүгч, ажилтнуудын Монгол хэлний зөв бичих дүрэм, найруулга зүйн мэдлэгээ улам бүр дээшлүүлэх зорилгоор Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн багш Р.Мядагмааг оролцуулан "Зөв бичих учиг” сэдвээр сургалт зохион байгууллаа.

“ЗӨВ БИЧИХ УЧИГ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Сургалтад шүүгч, ажилтнууд идэвхтэй хамрагдаж, Монгол хэлэнд эргэлзээтэй бичигддэг үгсийн дүрмийн утга агуулгын талаар тайлбарлан, харилцан санал солилцсоноор сургалт үр дүнтэй болж өндөрлөсөн байна.


 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 39  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930