Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-06-2019, 05:18   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 6 сарын 7-ны өдрийн 110 дугаар зарлигаар Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Б.Батсайхан 2019 оны 6 сарын 19-ний өдөр шүүгчийн тангараг өргөлөө.

Тангараг өргөх ёслолын арга хэмжээг Монгол Улсын Шүүхийн шүүгчийн тангараг өргөх журамд заасны дагуу зохион байгуулсан бөгөөд арга хэмжээнд тус шүүхийн нийт шүүгч, ажилтнуудаас гадна хууль хяналтын байгууллагын төлөөлөл болох Дорнод аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Ууганбаатар, аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч М.Энхтуяа, иргэдийн төлөөлөл болон томилогдсон шүүгчийн гэр бүлийнхэн оролцлоо.

Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газраас  мэдээлж байна

Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газраас  мэдээлж байна
Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газраас  мэдээлж байна


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 353  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031