Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-07-2019, 11:14   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Төв аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

2019 оны эхний хагас жилийн Тамгын газрын ажлын төлөвлөгөөний биелэлт, шүүн таслах ажлын тайлан мэдээг танилцууллаа

 

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас "2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний биелэлтийн явцыг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1400цагт танилцуулж, тэдний санал хүсэлтийг авлаа.

Мөн шүүх тус бүр эхний хагас жилд шийдвэрлэсэн шүүн таслах ажлын тайлан мэдээ, эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх нэгдсэн системийн хандалт, шүүхийн шийдвэрийн санд магадлал, шийдвэр, шийтгэх тогтоол орсон байдал, архивт хүлээлгэж өгсөн хэргийн талаар мэдээлэл технологийн мэргэжилтэн, шүүгчийн туслах, архивын ажилтан нар мэдээлэл хийлээ.

Төв аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Төв аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 127  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031