Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-07-2019, 04:16   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Албан хэрэг хөтлөлт, архивын улсын үзлэгт бэлтгэх ажил явагдаж байна

 

Албан хэрэг хөтлөлт, архивын улсын үзлэг 2019 оны 7-8 дугаар сард улс орон даяар зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан, шүүхийн Тамгын газраас батлагдсан удирдамжийн дагуу Ажлын хэсэг байгуулан, Ажлын тусгайлсан төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, хэрэгжүүлэх ажлын чиглэлээр ажлын хуваариа нарийвчлан гаргаж, тус бүр 4 чиглэлээр хийгдэх ажлуудын хүрээнд ажиллаж эхэллээ.

Шүүхийн албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр ажилтнуудад сургалт зохион байгуулж, батлагдсан стандартын хэрэгжилтийн байдлыг дотооддоо шалган үзэж, архивын хадгаламжийн нэгжийн бүрдүүлэлт, бичиг баримтын эмх цэгц зэргийг хэрхэн зохион байгуулах чиглэлээр зөвлөгөө өгч, мэргэжил, арга зүйгээр хангах ажлыг хийж байна.


 

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 122  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930