Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-07-2019, 04:21   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Хүүхдийн онлайн өрөө бэлтгэгдэж байна

 

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас санаачлан, шүүхийн шатанд насанд хүрээгүй хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хууль ёсны эрхийг нь хангах, нийгмийн онцгой эмзэг зорилтот бүлгийнх нь хувьд нийгмийн тухгүй орчноос хамгаалах, орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор "Хүүхдийн тусгайлсан онлайн өрөө”-г бий болгохоор зорилт тавин ажиллаж байна.

Шүүхийн шатанд насанд хүрээгүй хүүхэд хэргийн гэрч, хохирогч, холбогдогч, зохигчоор ирсэн үед эрх ашгийг нь хамгаалах, өмгөөллийн туслалцаа авах боломж, нөхцөлийг бүрдүүлэх, шүүх хуралдаанд оролцсон тухай бүр энэхүү өрөөнөөс шүүх хуралдааны танхимд биеэр очихгүйгээр онлайн хэлбэрээр шүүх хуралдааны танхимтай дэлгэцээр холбогдож, тайлбар, мэдүүлэг өгөх, сэтгэл зүйн хувьд таатай орчинд байх зэрэг нөхцөлөөр хангах талаар тусгай төсөл боловсруулж, Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хэлтэс, аймгийн ЗДТГ-ийн хууль зүйн хэлтэс, аймгийн хүүхдийн Эрхийн Хороотой 2019 оны хамтарсан ажлын төлөвлөгөөнд тусган, хамтран ажиллаж байна.

Эхний ээлжид Хүүхдийн өрөөний дэлгэц, буйдан, ширээ, сандал зэргийн санхүүжилтийг шийдвэрлүүлээд байна.

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 102  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930