Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-07-2019, 06:21   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Эрүүгийн хуулийн хэрэгжүүлэх чиглэлээр хамтарсан зөвлөмж гаргалаа.

 

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас аймгийн хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж, зөвлөгөөний үр дүнгээр "Хамтарсан зөвлөмж”-ийг гаргах ажлыг хамтран хийлээ.

Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн 2019 оны эхний хагас жилийн байдалд Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх байгууллага, Шүүхийн шинжилгээний байгууллага, Өмгөөллийн байгууллагууд өөрсдийн байгууллын оролцооны хүрээнд тулгамдсан асуудлаар илтгэл тавьж, харилцан санал, шүүмжлэл өрнүүллээ.

Хуулийн хэрэгжилтийг цаашид үр дүнтэйгээр хэрхэн зохион байгуулах чиглэлээр Хуулийн байгууллагууд Хамтарсан Ажлын хэсэг байгуулан, дүн шинжилгээ хийж, шүүхийн Тамгын газраас Ажлын хэсгийг 2 удаа шүүхийн байгууллага дээр урьж, хуралдуулж, "Хамтарсан зөвлөмж”-ийг батлуулан гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна


 

 

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 90  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031