Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-07-2019, 08:27   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

ХУУЛЬЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ ЭРХ ЗҮЙЧДЭД ЗОРИУЛАГДСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Шүүхийн Тамгын газрын захиргааны албан хаагчдад Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик "Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах журам, хуулийн зохицуулалт” сэдвээр сургалт явууллаа.

Тус сургалт нь "Шүүхийн практик судлал, дотоодын сургалт хариуцсан баг”-ийн төлөвлөгөөнд тусгасны дагуу зохион байгуулагдсан бөгөөд 2019 оны 08 дугаар сард явагдах хуульчийн сонгон шалгаруулалтад оролцох шүүхийн захиргааны ажилтнуудад иргэний эрх зүйн бодлого бодох аргачлал, хууль хэрэглээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой байсан юм. Дашрамд дурдахад энэ жил тус шүүхэд ажиллаж байгаа 6 эрх зүйч /шүүхийн захиргааны ажилтан/ хуульчийн сонгон шалгаруулалтад оролцох юм байна.

Сургалтад шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтнууд идэвхтэй оролцож, гэрээ байгуулах, гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах үндэслэлийг иргэний эрх зүйн тохиолдол шийдвэрлэх замаар хэлэлцэж, саналаа солилцов.

Баян-Өлгий  аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Нийтэлсэн khevlel   Үзсэн: 76  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031