Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-07-2019, 08:28   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Цахим сүлжээг ашиглан Танхимуудад шүүх хуралдааныг давхцуулахгүй байх талаар зохицуулалт хийгдлээ

Баян-Өлгий аймагт анхан болон давж заалдах шатны нийт 4 шүүх үйл ажиллагаа явуулдгаас сүүлийн жилүүдэд анхан шатны шүүхүүдийн шүүн таслах ажиллагааны ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимуудын хүрэлцээ муугаас шүүх хуралдааны танхим давхцах асуудал цөөнгүй гардаг билээ.

Шүүхийн Тамгын газраас уг асуудалд шүүхийн цахим хуудсаар дамжуулах зохицуулалт хийж, шүүхийн http://www.courtbu.mn вэб сайтыг шинэчиллээ.

Шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Рашат "Вэб сайтад шүүх хуралдааны товыг байршуулах аргачлал”-ын талаар шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтнуудад сургалт явуулж, шүүх хуралдааныг танхимуудад давхцуулахгүй байх аргачлалыг танилцууллаа. Ингэснээр бүх шүүхүүд дундаа нэг хандалттай цахим программд нэвтэрч, шүүх хуралдаан зарлах бүрд өмнө зарлагдсан бусад шүүхүүдийн шүүх хуралдааны тов, үргэлжлэх хугацаа, шүүх хуралдааны танхимын зохион байгуулалтыг бүрэн харах боломжтой бөгөөд хоёр шүүх хуралдааны товлогдсон цаг давхацсан үед дараагийн шүүх хуралдааныг мөн цагт зарлах боломжгүй болохыг системээс анхааруулснаар шүүх хуралдааны цагийг зохицуулж товлохоор болоод байна.

Шүүхийн Тамгын газраас шүүх хуралдааныг танхимуудад давхцуулахгүй байх асуудлыг цахим сүлжээг ашиглан ийнхүү зохицуулалт хийлээ. http://courtbu.mn/site/court_sessions?court_id=

Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 100  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031