Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-09-2019, 03:06   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Шатрын тэмцээн зохион байгуулав

Тус шүүхийн Урлаг, спорт, бусад арга хэмжээ хариуцсан багийн энэ оны төлөвлөгөөт ажлын нэг болох "Шатрын тэмцээн”-ээ өнөөдөр /2019.09.06/ зохион байгуулж, аваргаа шалгарууллаа.

Тэмцээнд шүүгч нар болон шүүхийн захиргааны ажилтнууд эрэгтэй, эмэгтэй дагнасан төрлөөр өрсөлдөж, эрэгтэйчүүдээс шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин, эмэгтэйчүүдээс шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар хамт олноо хошуучилж, тэргүүн байрын эзэд боллоо.

Тэмцээний ерөнхий шүүгчээр тус шүүхийн ахмад ажилтан Ц.Ганболд ажиллав.

Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 174  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30