Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-09-2019, 09:13   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Ган-Очирын Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгч Д.Азжаргал нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 28-ны хооронд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын цаатан иргэдэд зориулсан "Орон нутаг, хөгжлийн санд иргэдийн оролцоо” өдөрлөгт оролцож, сургалт зохион байгууллаа.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор шүүгч Д.Азжаргал нь Цагааннуур суманд томилолтоор ажиллах хугацаандаа Баруун болон Зүүн тайгад очиж, үндэсний цөөнх болох цаатан иргэдийн амьдрал ахуйтай нь танилцаж, хууль, шүүхийн байгууллагын бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааг танилцуулж, тус аймагт үйлдэгдэж буй нийтлэг гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өгч, шинээр батлагдан хэрэгжиж буй Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн талаар болоод авлига албан тушаалын гэмт хэрэг, ялгаварлан гадуурхах гэмт хэрэг, хууль бусаар ан агнах, хил зөрчих гэмт хэргүүд болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, хүчиндэх гэмт хэргийн талаар тайлбарлаж, Эрүүгийн хариуцлага, Гэмт хэрэг, Зөрчил, Захиргааны ерөнхий хуулийн тухай гарын авлага тарааж, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлсэн харилцан яриа өрнүүлж, 3 өдрийн сургалтыг амжилттай зохион байгуулж ажиллаа.


 

 

 

 

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 194  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30