Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-09-2019, 11:23   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

 Шүүхийн үйлчилгээний ажилтан Б.Жавзан Тэргүүний уншигч тэмдгээр шагнагдлаа


Тус шүүхийн практик судлал, сургалт хариуцсан багийн 2019 оны төлөвлөгөөний дагуу "Ном уншъя” аяныг аймгийн Б.Ахтаны нэрэмжит Төв номын сантай хамтран зохион байгуулж байгаа билээ.

Б.Ахтаны нэрэмжит төв номын сангийн 70 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд шүүхийн хамт олон "Ном уншъя” аянд идэвхтэй оролцож, хамгийн олон ном уншсан Баян-Өлгий аймгийн шүүхийн үйлчилгээний ажилтан Б.Жавзанг Д.Нацагдоржийн нэрэмжит "Тэргүүний уншигч” тэмдэг, гарын бэлгээр шагнасныг номын сангийн удирдлага гардуулсан юм.

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Номыг шимтэн уншигч Б.Жавзан танд нийт хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэж, эрүүл энхийг хүсье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

 

 

 


                                                            Шүүхийн практик судлал, сургалт хариуцсан баг

 

 


 
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 142  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30