Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-09-2019, 02:45   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Дотоод сургалт зохион байгууллаа

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/08 дугаартай тушаалаар дотоод сургалтын төлөвлөгөөг баталсаны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр "Албан хэрэг хөтлөлтийн стандарт” сэдвээр архив, бичиг хэргийн эрхлэгч Д.Алтаннавч сургалт зохион байгууллаа.Уг сургалтаар Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй албан хэрэг хөтлөлтийн стандарт,шүүхэд албан хэрэг хөтлөх журмынталаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Шүүхийн захиргааны ажилчдын зүгээс өөрсдийн ажлын онцлог, тулгамдаж буй асуудлын талаараа сонирхсон асуултдаа хариулт авч, харилцан санал бодлоо солилцож сургалтыг үр дүнтэй өнгөрүүллээ.



БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 174  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031