Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-09-2019, 02:49   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Орон нутгийн fm-радиогийн "Хуулийн цаг” булангаар

мэдээлэл түгээлээ.

 

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас 2019 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн хэвлэл мэдээллийн "Буян-Налайх-104.7” fm-радиогийн "Хуулийн цаг” булангаар мэдээлэл хийлээ.

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

 

Уг мэдээллийн үеэр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Энх-Амар нар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал, ач холбогдол, эвлэрүүлэн зуучлалаар харъяалан шийдвэрлэдэг маргааны төрөл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны улирлын мэдээ, шүүхэд хэрхэн нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн бүрдүүлбэр зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийж, хөтлөгчийн сонирхсон асуултад хариулж, олон нийтэд мэдээлэл түгээлээ.

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 218  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031