Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-09-2019, 02:57   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

"Нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа.

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар нь Цагдаагийн газартай хамтран төлөвлөгөөнд заасны дагуу шүүхийн үйл ажиллагааг сурталчлах "Нээлттэй өдөрлөг”-ийг аймгийн цагдаагийн газрын байранд 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Уг өдөрлөгийн арга хэмжээг Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Амартүвшин, шүүгчийн туслах Б.Бавуудорж, эвлэрүүлэн зуучлалын туслах ажилтан Н.Мөнхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн нар зохион байгуулсан бөгөөд шүүхийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа сэдвийн хүрээнд цагдаагийн газрын нийт алба хаагч нарт мэдээлэл өгч, гарын авлага, боршур тарааж, нийт алба хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс Монгол улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хуулиар асуулт боловсруулан "Алтан хонх” тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээний "Тэргүүн” байранд цагдаагийн ахлагч Х.Даваацэрэн, "Дэд” байранд хошууч Э.Дашдаваа, "Гутгаар” байранд ахлах дэслэгч П.Эрдэнэбаяр нар шалгарлаа. Эхний байр эзэлсэн алба хаагчдад ажлын амжилт хүсэж "Өргөмжлөл, дурсамж” гардуулж баяр хүргэлээ.

Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Түүнчлэн шүүхийн харуул цагдаа, дэг сахиулагчаар ажиллаж байгаад өөр ажилд томилогдож байгаа цагдаагийн ахлах ахлагч Ш.Сандагдорж, цагдаагийн ахлагч Э.Мягмар нарт шүүхийн тамгын газраас "Дурсамж”, үнэ бүхий зүйлийг хадгалууллаа.

 

 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 155  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031