Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-09-2019, 03:22   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхээс мэдээлж байна

"БИД ЭРТЭЧ ЗАЛУУЧУУД” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн хамт олон 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр"БИД ЭРТЭЧ ЗАЛУУЧУУД” өглөөний уулзалт- ярилцлагыг зохион байгууллаа.

Уг уулзалт ярилцлагын үеэр Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн ерөнхий нягтлан бодогч Д.Энхболд нь "Хүний амьдралын үнэ цэнэ, хүүхдийн хүмүүжил” гэсэн сэдвээр яриа өрнүүлж, өөрийн бичсэн эссэ бичлэгийг уншиж сонордууллаа.

Мөн шүүгч, шүүхийн тамгын газрын ажилчид цаг үеийн шинжтэй бусад мэдээ, мэдээллийг солилцсон үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.

Энэхүү сургалт нь Давж заалдах шатны шүүхийн тамгын газрын "Захиргаа удирдлага хариуцсан” ажлын хэсгийн 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажил болно.


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 131  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930