Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-09-2019, 11:32   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

 

"Дартс"-ын тэмцээн зохион байгууллаа

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх, тамгын газрын урлаг, спорт хариуцсан ажлын хэсэгтэй хамтран сондгой тоотой сар бүр зохион байгуулж буй спортын олон төрөлт цуврал тэмцээний нэг болох "Дартс"-ыг тэмцээнийг 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

 

Тус тэмцээнд шүүгч, шүүхийн тамгын газрын ажилчид ур ухаанаа уралдуулан оролцсон ба гуравдугаар байранд нярав Э.Эхзаяа, бичиг хүргэгч Д.Ганбаатар, дэд байранд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чойном, үйлчлэгч Э.Балжинням, тэргүүн байранд шүүгчийн туслах Т.Дэжидсүрэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн М.Төрмөнх нар шалгарлаа.


 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 114  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031