Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-09-2019, 11:37   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

 "АХА" АСУУЛТ ХАРИУЛТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн захиргааны ажилтнуудын дунд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэн сайн мэдэх вэ?” мөн танин мэдэхүйн аха асуулт хариултын тэмцээнийг зохион байгууллаа.

Уг тэмцээнийг шүүгчийн туслах Ц.Туяацэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар ЭХХШТХ болон Монголын нууц товчоо, бусад сонин сэтгүүлээс бэлтгэв.

Тэмцээнд идэвхтэй оролцож мэдлэгээ сорьсон захиргааны ажилчдаас Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чойном, үйлчлэгч Б.Үенчимэг нар шалгарлаа.

Энэхүү тэмцээн нь Давж заалдах шатны шүүхийн тамгын газрын "Хэргийн хөдөлгөөн болон урлаг спорт хариуцсан” ажлын хэсгийн 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажил болно.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 179  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031