Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-09-2019, 03:51   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Ажлын байран дээрээ эрүүл зөв хооллох, эрүүл амьдралын зөв дадал, зуршилтай болох талаар сургалт зохион байгуулагдлаа


Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус тамгын газраас "Ажилтнуудын ажлын байран дээрээ эрүүл зөв хооллох, эрүүл амьдралын зөв дадал, зуршилтай болох талаарх сургалт”-ыг тус шүүхийн Тамгын газрын байранд зохион байгууллаа.

Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Сургалтыг "Хүн амын эрүүл мэндийн боловсролын төв”-ийн сургагч багш Л.Төрбат удирдан явуулж тус төвийнхөө үйл ажиллагааны талаар танилцуулснаас гадна хувь хүний /ажилтан/ ажлын байран дээрээ хэрхэн эрүүл, зөв хооллох зохимжтой талаар, мөн аливаа хүн эрүүл амьдралын зөв дадал, зуршлыг хэрхэн бий болгож өдөр тутмынхаа амьдралд хэвшүүлэн улмаар эрүүл амьдралын зөв дадал, зуршилтай болж эрүүл чийрэг амьдрах боломжтой, мөн өдөр тутмынхаа хоол хүнсэндээ хүнсний ямар бүтээгдэхүүнийг хэрэглэж байх, мөн ямар бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй зэрэг сонирхолтой мэдээллүүдийг өгч, тухайн мэдээлэлдээ холбоотой туршилтуудыг хийж үзүүлэн сургалтыг сонирхолтой байдлаар явуулж, сургалтанд оролцогчидтой нээлттэй ярилцаж тэдний санал бодлыг солилцсон юм.

Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Тус сургалтанд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын ажилтнууд идэвхтэй оролцож, сургагч багшийн өгсөн мэдээлэлтэй холбогдуулан зарим зүйлийг асууж тодруулан сургалтанд идэвхтэй оролцлоо.

ТА БҮХЭНДЭЭ ЭРҮҮЛ АМЬДРАЛЫГ ХҮСЬЕ.

 

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 90  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031