Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-10-2019, 06:24   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Удирдамжийн дагуу Ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяр, Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалт, эдийн засгийн баталгааг хангах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат, шүүхийн барилга, дэд бүтэц хариуцсан референт Ц.Цэдэндамба нар тус шүүхийн тамгын газарт 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ажиллалаа.

 Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар нь 2019 оны 8 дугаар сард 54 м.кв өргөтгөл барьж, түр саатуулах өрөөг шинээр ашиглалтад оруулсан юм. Ажлын хэсгийн гишүүд уг барилгын өргөтгөлтэй танилцаж, шинээр баригдсан өргөтгөлийг 2 давхар болгон өргөтгөх тухай тус шүүхийн шүүгч, ажилтнуудаас гаргасан саналтай газар дээр нь танилцаж, барилгын өргөтгөл барихад зориулагдсан төсвийн төслийн судалгаатай танилцлаа.


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 119  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930