Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-10-2019, 03:58   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газар

Иргэний эрх зүйн сургалт эхэллээ.

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран зохион байгуулж буй "Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний эрх зүй ба иргэний хуулийн хэрэглээ” сэдэвт сургалт 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймагт эхэллээ.

Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газар

Тус сургалтыг Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг нар удирдан явуулж байна.

Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газар

Сургалтад Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийн иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар хамрагдаж байна.

Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газар

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 59  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031