Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-10-2019, 11:43   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

"ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ” СЭДЭВТ

УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Тус шүүхийн Тамгын газрын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” хэсгийн ахлах, ахлах дэслэгч Г.Наранзул болон тус хэсгийн бусад албан хаагчид шүүгч, шүүхийн Тамгын газрын албан хаагчидтай уулзалт хийж, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах сэдэвт сургалт явууллаа.

 Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Уулзалтаар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд гарч буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замын тухай ярилцаж, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн ажилтнууд шүүх, шүүгчийн аюулгүй байдалд халдах эрсдэл нөхцөл бий болохоос урьдчилан сэргийлэх үүднээс шүүгч нарт бие хамгаалах хэрэгслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, бие хамгаалах арга барилд сургах үзүүлэн сургалтыг хийлээ.

Түүнчлэн тус уулзалтаар 2019 оны 10 дугаар сард шүүх, шүүгчийн аюулгүй байдалд халдах эрсдэлт байдал бий болсон нөхцөлд аюулгүй байдлыг хангах, гамшиг ослын үед Цагдаагийн газар, Онцгой байдлын газартай хамтран ажиллах дадлага сургуулилт хийх төлөвлөгөөний талаар шүүгчдэд урьдчилан танилцуулсан байна.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 


 

 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 74  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031