Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-10-2019, 11:47   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар хамтран 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 14.00 цагт Дорнод аймгийн Политехникийн коллежийн багш, оюутнуудад "Зөрчлийн тухай хуулийн онцлог заалтууд” болон тэр дундаа 5.4 дүгээр зүйл: "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” сэдвээр сургалт зохион байгуулж, тус шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд шийдвэрлэсэн зөрчлийн хэргийг зүйл заалтаар нь харьцуулан, дийлэнх хувийг эзэлж байгаа зөрчлийн хэргийн талаар мэдээлэл хийж ажиллалаа.

Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын  газраас мэдээлж байна
Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын  газраас мэдээлж байна
Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын  газраас мэдээлж байна

 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 137  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031