Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-10-2019, 10:55   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАНШАТНЫ ШҮҮХИЙН ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭХ НЬ

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд оршин суухН.Элбэгзаяаминий бие 2019 оны 9 дүгээр сарын 02-ныөдөрСүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийнанханшатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2019 оны 09 сарын 26-нд миний нэхэмжлэлийн дагуу шүүх хуралдаан болсон.

Миний бие алслагдсан бүс нутагт буюу Сүхбаатар аймгаас 3000 гаруй километрт амьдардаг тул шүүх хуралдааны өөрийнбиеэроролцоход зардал мөнгөнөөс эхлээд хол замд явахад хүндрэлтэй байсан учир онлайнаар шүүх хуралд оролцуулахыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан. 
Миний хүсэлтийг хүлээн авсан тус шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон шүүхийн хамт олондталархажбайгаагаа илэрхийлж байна.

Шүүх хуралдаанд онлайн хэлбэрээр оролцуулан нь алс хязгаар алслагдсан бүс нутагт амьдрах иргэн миний цаг хугацаа болон зардал мөнгийг хэмнэж, ямар нэг чирэгдэл учруулахгүй байх бүхий л боломжийг ханганажилласантанай шүүхийн хамт олонд талархан, ажлын өндөр амжилтыг хүсье.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

 

 

Хүндэтгэсэн: Өлгий сумын иргэн Н.Элбэгзаяа

 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 47  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031