Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-10-2019, 05:42   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

 Иргэний хуульд заасан"Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний эрх зүй ба иргэний хуулийн хэрэглээ сургалт зохион байгуулав

Шүүхийн Ерөнхий зөвлөлУлсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимГерманы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран зохион байгуулж буй "Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний эрх зүй ба иргэний хуулийн хэрэглээ” сэдэв сургалт нь Дархан-Уул аймагт өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдөр эхэллээ.

Энэхүү сургалт нь Иргэний хуульд заасан"Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний эрх зүй ба иргэний хуулийн хэрэглээ”сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах, хамтран ажиллах гэрээний харилцаанд шүүгчийн хууль хэрэглэх ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

Сургалтад Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар хамрагдаж байна.


 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 92  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031