Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-10-2019, 04:58   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

БАГАНУУР ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

Хяналт-шинжилгээ хийв 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Багануур дүүргийн шүүхийн тамгын газарт энэ сарын 14-ний өдөр хяналт шинжилгээ хийлээ. 

БАГАНУУР ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 119 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах болон шүүхийн хүний нөөцийг удирдах, төсөв санхүү, дэд бүтцийг удирдах, нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах чиглэлээр шүүхийн тамгын газруудад хяналт-шинжилгээ хийж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх юм.

Ажлын хэсэгт Шүүхийн төрөлжсөн архивын дарга С.Нэргүй, ахлах референт Т.Наранбат, Б.Оюунгэрэл, референт Ц.Амарсанаа, Ц.Цээмаа, Э.Амарсанаа нар багтаж байгаа юм. 

Багануур дүүргийн шүүхийн тамгын газар 

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 197  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031