Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-10-2019, 09:28   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сурталчиллаа

Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газрын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг иргэдэд сурталчлах, иргэдийг эвлэрүүлэн зуучлалд хандах хандлагыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч Д.Эрдэнэцэцэг, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Батчимэгнар 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Нэгдсэ нэмнэлгээр үйлчлүүлж буй иргэдэд, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.


Иргэдэд шүүхийн эвлэрүүлэн зуучлалын тухай ойлголт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргаанаа шийдвэрлүүлэхийн ач холбогдол, иргэний хэргийн шүүхээс ялгагдах онцлог, давуу тал болон бусад асуудлаар иргэдэд мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөн гарын авлага тараалаа.

 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан

шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлал


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 46  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930