Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-10-2019, 08:27   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч О.Нямцэцэг шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлснийг хүргэе.Тэрбээр "Би талийгаач нөхөртэйгөө 2001 оноос хамтран амьдарч 2 хүүхэд төрүүлсэн. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй тул хүүхдүүдээ өөрийн нэрээр овоглон төрсний гэрчилгээ авсан. 

Гэтэл нөхөр маань 2018 онд авто ослоор нас барсан. Хүүхдүүд маань том болж төрсөн эцгээрээ овоглох хүсэлтэй байсан учраас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 09-р сарын 24-нд холбогдох материалыг бүрдүүлэн нэхэмжлэлгаргаж шүүгч Ж.Кульданад хэрэг маань хуваарилагдсан. Шүүгч Ж.Кульдана болон шүүгчийн туслах У.Нямсүрэн нар иргэдтэй зөв боловсон харьцаж, иргэдэд эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг болон тодруулсан бүх зүйлийг минь тайлбарлаж өгч, хэрэг маргааныг маань түргэн шуурхай шийдвэрлэж өгсөнд талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье” гэжээ.

 

БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 61  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031