Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-10-2019, 08:41   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

"Байгууллагын стресс менежмент” сэдэвт сургалт боллоо

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхийн шүүгч, шүүхийн тамгын газрын ажилчдад Удирдлагын Соёмбо дээд сургуулийн манлайллын үндэсний хэмжээний мастер сургагч багш Г.Бямбажав "Байгууллагын стресс менежмент” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын өмнө нийт шүүгч, тамгын газрын ажилчдаас байгууллага дахь стрессийг илрүүлэх зорилготой асуулга судалгааг авч нэгдсэн дүгнэлтийг хийхэд ажилдаа хандах хандлага, байгууллагад хандах хандлага, амьдралын хэв маяг харьцангуй сайн гэсэн үр дүнтэй гарсан талаар танилцуулж байгууллагын зүгээс цаашид авах арга хэмжээн мөн байгууллага дахь стресс, түүнийг зөв удирдан зохицуулах талаар зөвлөмж зөвлөгөөг өгч хамтран ярилцаж хэлэлцүүлэг явууллаа.


ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 62  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031