Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-10-2019, 09:00   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Ёс зүй, харилцаа хандлагыг шалгав 
Шүүхийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаас мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлох шалгалтын ажлыг тус шүүхийн тамгын газар 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа. 
 ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Төрийн захиргааны албан хаагчдаас эрүүгийн болон иргэний хууль, захиргааны ерөнхий хууль, эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Төрийн албаны тухай хууль, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрмээр, төрийн үйлчилгээний албан хаагчдаас Төрийн албаны тухай хууль болон Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрмээр тус тус тест боловсруулан шалгалтыг авсан ба албан хаагчид шалгалтад амжилттай оролцсон байна.

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 119  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031