Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-10-2019, 11:04   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

“Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах” сургалт зохион байгууллаа

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар, аймгийн Цагдаагийн газартай хамтран баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” төлөвлөгөөний дагуу 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах” сэдэвт хамтарсан дадлага, сургуулилтыг аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа.

“Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах” сургалт зохион байгууллаа
“Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах” сургалт зохион байгууллаа

Хамтарсан дадлага, сургуулилтыг хийхээс өмнө бэлтгэл ажлын хүрээнд шүүхийн захиргааны ажилтнуудад эмнэлгийн болон гал түймрийг унтраах анхан шатны сургалтыг аймгийн Нэгдсэн эмнэлэг, аймгийн Онцгой байдлын газраас урьдчилан явуулж, шүүхийн захиргааны ажилтнуудад дадлагын мэдлэг эзэмшүүлсэн тул сургуулилтын явцад гэмтэл авсан, угаартсан иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, гал түймрийг унтраах ажлыг шүүхийн захиргааны ажилтнууд хийсэн байна.

“Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах” сургалт зохион байгууллаа
“Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах” сургалт зохион байгууллаа
“Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах” сургалт зохион байгууллаа
“Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах” сургалт зохион байгууллаа

Дээрх хамтарсан дадлага сургуулилт нь 2017 онд шүүхийн байранд зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ жил зохион байгуулагдсан сургалтад шүүхийн захиргааны ажилтнууд мэргэжлийн байгууллагуудаас өгсөн зааварчилгааны дагуу бүх үйл ажиллагаанд оролцсон нь чухал ач холбогдолтой болсныг дадлага, сургуулилтыг хамтран зохион байгуулсан аймгийн Онгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын удирдлагууд онцоллоо.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР



Нийтэлсэн khevlel   Үзсэн: 70  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930