Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-11-2019, 10:21   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Сумдад томилолтоор ажиллав

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн, шүүгчийн туслах Х.Заяа, жолооч П.Батнасан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Улаан-Уул суманд 2019 оны 10 дугаар сарын 28-аас 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нүүдэллэн ажиллаа.

Ажиллах хугацаанд сумдын иргэдэд зөрчигдсөн эрхээ шүүхээр болон шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын журмаар хэрхэн шийдвэрлүүлэх боломжтой талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, иргэд болон сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас өргөдөл нэхэмжлэл хүлээн авч, иргэдийн зүгээс асуусан асуултад хариулан гарын авлага тарааж ажиллаа.

Шүүх сумдад ирж нүүдэллэн ажиллаж байгаа талаар нутгийн иргэд болон орон нутгийн захиргаа талархалтай байгааг уламжилсан юм.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна


 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар

 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 34  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031