Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-11-2019, 10:30   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Багануур дүүргийн шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Сургалт зохион байгууллаа.

Багануур дүүргийн Шүүхийн тамгын газраас дүүргийн 3,4,5 дугаар хорооны иргэдэд шүүн таслах ажиллагааны 2019 оны эхний 10 сарын мэдээ, шүүхээс гарч байгаа шийдвэрийн утга агуулга, ач холбогдол, зорилгын талаар энгийнээр тайлбарлан өглөө.

 Багануур дүүргийн шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлтэй хамтран гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөл, урьдчилсан сэргийлэхэд таны оролцоо, эрх үүрэг хэрхэн чухал болох талаар иргэдэд мэдээлэл өгч эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэн хамтран ажиллалаа. Мөн иргэдээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар санал хүсэлтийг нь сонсож холбогдох байгууллагад уламжилж ажиллалаа.

Багануур дүүргийн шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 19  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930