Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-11-2019, 10:35   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа

 

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэстэй хамтран Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр сар бүр зохион байгуулдаг хамтарсан зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгууллаа.

 

Уг зөвлөгөөнд 10 дугаар сард хийсэн ажлын мэдээлэл, Шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалах, Шүүх хуралдааны дэг журам сахиулах, Шүүгч,шүүх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах, Хуяглан хүргэх ажиллагаа, Албадан ирүүлэх ажиллагаа, Эрэн сурвалжлах ажиллагаа зэрэг сэдвүүдээр тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж, цаашид Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажил, эрэн сурвалжлах ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан санал солилцов.

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

Дээрх зөвлөгөөнд Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга, ажилтнууд, Цагдаагийн хэлтсийн дарга хурандаа Х.Бат-Очир болон "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” хэсгийн ажилтнууд оролцлоо.

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна


 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 55  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930