Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-11-2019, 03:23   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэгт "Хүндэтгэл” үзүүлэв

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 198 дугаар зарлигаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг нь хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэрт гарах болсонтой холбогдуулан түүнд "Хүндэтгэл” үзүүлэх арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

 Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Уг арга хэмжээнд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Баясгалан, Тамгын газрын дарга Н.Батхүү болон шүүгч, захиргааны ажилтнууд оролцлоо.

Шүүгч Д.Наранцэцэг нь төрийн албанд 38 жил, үүнээс шүүхийн байгууллагад 32 жил шүүгчээр ажиллахдаа, эрхэлсэн ажлаа нэр хүндтэй гүйцэтгэхийн зэрэгцээ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад 1998 оноос эхлэн жил бүр зохион байгуулж буй "Иргэний эрх зүйн” чиглэлийн сургалтад 21 жил сургагч багшаар ажиллаж, жил бүрийн сургалтын сэдэв, гарын авлагыг бэлтгэн боловсруулахад гар бие оролцон үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

 Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Мөн хамт олондоо нэр хүндтэй, шударга, зарчимч, шүүн таслах ажлын болон удирдах ажлын туршлагатай, шүүхийн удирдлагын менежментийн арга барилыг бүрэн эзэмшсэн, хамт олныг манлайлагч тэргүүний шүүгчийн нэг юм.

Шүүгч Д.Наранцэцэгийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхэм үүрэгтээ олон жил үр бүтээл, хичээл зүтгэлтэй ажилласан хөдөлмөр, амжилтыг үнэлж 2005 онд "Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2012 онд "Алтан гадас одон”, 2013 онд "Төрийн албаны тэргүүний ажилтан”, 2017 онд "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 2018 онд "Шүүхийн тэргүүний ажилтан” зэрэг төрийн болон салбарын шагналаар тус тус шагнасан байна.

Хүндэт шүүгч Д.Наранцэцэгтээ цаашдын ажил амьдралд нь аз жаргал, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөж, дурсгалын зүйл гардуулж, уг арга хэмжээ өндөрлөсөн юм.

 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 163  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930