Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-11-2019, 09:35   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газраас шүүхээс мэдээлж байна

Тус шүүхийн тамгын газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан Ёс зүй харилцаа хандлага мөн Засгийн газраас баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн талаарх сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулав.

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газраас шүүхээс мэдээлж байна

Сургалтад тамгын газрын ажилтнууд бүрэн хамрагдсан бөгөөд "Ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх нь” сэдэвт уралдааныг шүүхийн захиргааны ажилтнуудын дунд зохион байгуулсан бөгөөд уг уралдаанд шүүгчийн туслах Б.Алтансувд тэргүүн байр эзэллээ.

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газраас шүүхээс мэдээлж байна

 

 

 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 131  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031