Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-11-2019, 09:52   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

ДУРСАМЖ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Говь-Алтай аймагт амьдарч буй Аймгийн шүүхэд ажиллаж байсан шүүгч, ажилтнуудын дурсамж уулзалтыг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулав.

Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

Уг уулзалтыг нээж Шүүхийн тамгын газрын дарга Ж.Ганболд үг хэлж, ирсэн шүүгч, ажилтнууд урилгыг хүлээн аван хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа илэрхийлэн, одоо ажиллаж буй шүүгч, ажилтан, ажлын орчин, нөхцөлийн талаар танилцуулав. Тус уулзалтад шүүхэд ажиллаж байсан 20 гаруй хүн оролцов.

Уг уулзалтын онцлог нь 2020 онд Шүүх байгуулагдсаны 80 жилийн ой болохтой холбогдуулан зохион байгуулсан ба ахмад шүүгч, ажилтан, ажиллаж байсан хүмүүс тухайн ажиллаж байсан үеийн ажлын онцлог, ажиллах орчны талаарх дурсамж сэтгэгдлийн хуваалцан, ойн номонд оруулах материалаа ойрын хугацаанд өгөх, ирэх онд тохиох ойн арга хэмжээнд идэвхтэй оролцохоо илэрхийлэв.

Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 126  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031