Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-11-2019, 07:55   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Хөдөө орон нутагт эвлэрүүлэн

зуучлах ажиллагаа явуулав.

 

 

Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа, туслах ажилтан Ж.Мөнхжаргал, жолооч Д.Авирмэд нар Баян-Агт сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн төлбөр гаргуулахаар ирүүлсэн 21 өргөдөлд өргөдөл гаргагч, уригдагч талууд тус сумандаа эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд тус суманд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулав.

Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Уг ажиллагаагаар нэр бүхий 19 хүнд холбогдох өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад 2 хүнд холбогдох өргөдлийг уригдагч талууд нэхэмжилсэн төлбөрийг бүрэн барагдуулсан үндэслэлээр өргөдөл гаргагч байгууллага өргөдлөө татан авсан болно.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хөдөө орон нутагт явуулахын зэрэгцээ өргөдөл, нэхэмжлэл гаргахаар ирсэн иргэдэд заавар зөвлөгөө өгч, шүүхэд өгсөн нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг шалгаж хүлээж авч ажиллалаа.

 Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Мөн Баян-Агт сумын засаг даргын Тамгын газрын хамт олон болон иргэд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хөдөө орон нутагт ирж ажиллаж байгаа нь бидний цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэсэн түргэн шуурхай үйлчилгээтэй гэж сайшаан баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байлаа.

 

 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 151  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031