Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-11-2019, 05:04   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн

 

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Налайх дүүрэг дэх Хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа уялдаа холбоог бэхжүүлэх, дүүрэгт гарч буй гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Багахангай дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Налайх, Багахангай дүүргийн Шүүхийн шинжилгээний хэсэг, Налайх дүүргийн Өмгөөлөгчдийн зөвлөл, Налайх дүүргийн ГХУСАЗСЗ-тэй хамтран хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

 

 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 209  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031