Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-11-2019, 06:47   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/40 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, эрүү, иргэн, захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн ажиллагаа, шүүхийн албан хэрэг хөтлөлт, Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс баталсан дүрэм журмын хэрэгжилт, архив, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа, шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулж шүүх хуралдаанд оролцуулах үйл ажиллагаанд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийлээ.

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Хяналт шинжилгээг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 08-ны өдрүүдэд хийсэн ба хяналт шинжилгээ хийсэн тухай ажлын тайланг нийт шүүхийн захиргааны ажилтнуудын шуурхай хуралдаанд танилцуулж, хяналт шинжилгээгээр илэрсэн алдаа, дутагдлыг нэн дариу арилгах, цаашид холбогдох дүрэм журмыг хэрэгжүүлж ажиллахыг тамгын газрын даргын зүгээс шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтнуудад үүрэг болголоо.

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна


 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 181  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031