Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-11-2019, 10:05   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, Эвлэрүүлэн зуучлагч нар Өвөрхангай аймгийн Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан сумдад ажиллаа.

 Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Мөнх-Очир, Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагч Л.Төмөрбарс нар нь Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын дарга О.Ганбатаар ахлуулсан Өвөрхангай аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнтэй хамтран 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан сумдад ажиллаа.

Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байнаӨвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Энэ ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан сумын иргэд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон төрийн алба хаагчдад шүүхийн үйлчилгээг танилцуулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг тус тус сурталчлах, иргэдээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрхэн хэрэгжүүлэх, иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, гомдол хүсэлт хэрхэн гаргах талаарх зөвлөгөө мэдээллийг газар дээр нь түргэн шуурхай, хүртээмжтэй чанартай өгч ажиллаа.

Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Өвөрхангай аймгийн Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан сумдын Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, бусад төрийн албан хаагчид, төрийн үйлчилгээ авсан иргэдийн зүгээс тус суманд зохион байгуулсан дээрх ажлыг иргэдийн зарцуулах цаг хугацаа, зардлыг хэмнэсэн үр дүнтэй ажил болсныг сайшаан онцолж байсныг дурдах нь зүйтэй.

 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 131  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031